ЗГ-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

ЗГ-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Монголын гол  нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн Монгол Улсын Засгийн газрыг Захиргааны шүүхэд өгсөн. Өнөөдөр 09:30 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд тус хэргийг шүүх хурлын ажиллагаа эхэлсэн бөгөөд 13:40 цагт түр завсарлаад,  үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ гаргажээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хянан хэлэлцээд Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зүгээс гаргасан бүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Дашдэмбэрэл, гишүүн Ц.Мөнхбаяр,  Даяар Монгол хөдөлгөөн, Онги гол хөдөлгөөн зэрэг иргэний хөдөлгөөний төлөөллүүд  оролцож байгаа бол  хариуцагч талаас Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Д.Жаргалсайханы бие төлөөлөгч болоод Усны газар, Ойн газрын төлөөлөл,  Эрчим хүч, эрдэс баялгийн дэд сайд Б.Ариунсан нар оролцсон юм.  Мөн орон нутгаас зургаан хүн ирж, шүүх хуралд гэрчээр оролцлоо. Хоёр жлийн өмнөөс Засгийн газрыг хариуцагчаар татах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тухай ярьж, хоёр сарын турш хүлээлгэсэн шүүх хурал Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхний эсрэг гарав.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж