АНУ-ын иргэд Японруу үнэгүй ярих боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

АНУ-ын иргэд Японруу үнэгүй ярих боломжтой

AT&T болон Verizon зэрэг АНУ-ын гар утасны оператор компаниуд ирэх дөрөвдүгээр сар хүртэл Япон улс руу үнэгүй дуудлага хийх эрхийг нийт хэрэглэгчиддээ олгож байна. AT&T гуравдугаар сарын 11-ээс эхлэн гуравдугаар сарын 31 хүртэл Япон улсруу үнэгүй ярих боломж олгож байгаа бол Verizon дөрөвдүгээр сарын 10 хүртэл үнэгүй ярих эрхийг боломж олгож байгаа ажээ.

Түүнчлэн эдгээр операторууд хандив өгөх текст мессэжийг үнэгүй буюу ямар нэг ашиг хонжоо харалгүй шууд явуулж байна. АНУ-д байгаа гар утас хэрэглэгчид өөрсдийн утсаар SMS мессэжүүдийг илгээснээр өчүүхэн ч болов тус нэмрийг гамшигт өртөөд буй Япон улсад хүргүүлэх боломжтой ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж