Дуучин Бичүү шинэ клип гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Дуучин Бичүү шинэ клип гаргалаа

Дуучин Бичүү өнгөрсөн хоёрдугаар сард “My album” нэртэй цомгоо худалдаанд гаргасан. Бүтэлтэй, бүтэлгүй хайр дурлал, ээжийн тухай гээд өөрийн хүсэл мөрөөдлөө шингээсэн энэхүү цомогт нь түүний арван шинэ уран бүтээл багтжээ. Харин энэ удаад тэрбээр дуучин н.Сэлэнгээтэй хамтран шинэ цомгийнхоо “Гуравхан жил” дууг клипжүүлж, үзэгчдэдээ хүргэлээ.  Дуучин Бичүү “дуучин Сэлэнгэтэй миний  хоолойны темп, өнгө таардаг учир энэ дуугаа хамтран дуулсан” хэмээн ярилаа.

“Гуравхан жилийн настай дэндүү балчирхан хайр ч гэлээ.
Гучин жилийн хэн нэгний амьдралаас хол илүү дээр”  хэмээх энэхүү дууны шүлгийг  “Outlow” хамтлагийн Ариука зохиожээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж