Ө.Хэрлэнчимэг нарын ялыг хэвээр баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэг нарын ялыг хэвээр баталлаа

Хүнийг санаатай алсан хэргийг үйлдсэн  гэдгээр анхан шатны шүүхээс 20 жил зургаан сарын  ял сонссон  Ө.Хэрлэнчимэг, Ж.Оч-Бадрах нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр  болж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Нийслэлийн шүүх хэргийг хянан хэлэлцээд холбогдогч талаас гаргасан гомдлыг үндэслэлгүй хэмээн үзэж  анхан  шатны шүүхийн шийдвэрийг хэвээр батлав. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Ө.Хэрлэнчимэг Ж.Очбадрах нарт тус бүр 20 жил зургаан сар,  С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноосон бол  Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан юм. Улмаар  17 жилийн ял сонссон  С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь  хэрэг гарах үед буюу 2008 онд насанд хүрээгүй байсан учир Өршөөлийн үзүүлэх тухай хуульд  хамруулсан билээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж