“Универсиад”-ын тэмцээнүүд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

“Универсиад”-ын тэмцээнүүд эхэллээ

Боловсролын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын төрөөс БТС-ын талаар баримтлах бодлого” (2009), Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” 53 тоот зарлиг, Засгийн газрын 2009 оны “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Монголын оюутан, залуучуудыг биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, бие даан дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх, оюутнуудын идэвх санаачлага, БТС-д хандах сонирхлыг өрнүүлэх, нийтийн биеийн тамир, спортын төрлүүдийг тэдний дунд хөгжүүлэх, БНХАУ-ын Шиньжин хотноо 2011 оны наймдугаар сарын 12-23-ны өдрүүдэд зохиогдох дэлхийн оюутны спортын зуны XXVI “Универсиад” их наадамд өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Монголын оюутны спортын аравдугаар “Универсиад” их наадмыг зохион байгуулж байна. Их наадмыг улсын хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг-Биеийн тамир, спортын газар (БТСГ), Монголын оюутны холбоо (МОХ), Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Спортын холбоо, их дээд сургууль, коллежийн захиргаа, биеийн тамирын тэнхим, спортын клубууд зохион байгуулна. 

Монголын Оюутны Спортын 2011 оны аравдугаар “Универсиад” их наадмын тэмцээнүүд жудо, ширээний теннис, шатар, аэробик, волейбол, заалны хөл бөмбөг, чөлөөт бөх, гандбол, сагсан бөмбөг, модон бөмбөг, нийтийн гүйлт гэсэн спортын 11 төрлөөр Улаанбаатар хотноо 3 дугаар сарын 18–наас 5 дугаар сарын 14ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах гэж байна. Анхны тэмцээн 3 сарын 18-19-ний өдрүүдэд ширээний теннисний төрлөөр “Champion” ширээний теннисний клубт  болно.

Спортын төрөл тус бүрийн техникийн зөвлөгөөнийг тус бүрийн тэмцээн эхлэхээс 2 хоногийн өмнө хийх бөгөөд МУ-ын Засгийн газрын “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай” 2010 оны 15 дугаар тогтоолоос өмнө оролцдог байсан хуучин зарчимаараа сургуулиуд тэмцээнд оролцоно.

Наадамд оролцогчид нь Олон улсын оюутны спортын холбооны тэмцээний дүрмийн дагуу төрийн өмчийн болон төрийн өмчийн бус их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцдаг /1983 оны 1 сарын 11-нээс 1993 оны 12 сарын 31- ныг хүртлэх хугацаанд төрсөн/ 17-28 насны оюутан байна.

Тэмцээний төрөл тус бүрт  амжилттай оролцож хувийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн баг, багийн спортын төрлийн тамирчдыг Монголын Оюутны Спортын аравдугаар “Универсиад” их наадмын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр  шагнаж урамшуулахаас гадна  нэгдсэн дүнгээр их, дээд сургууль, коллежиудаас эхний 6 байр эзэлсэн болон хөдөө орон нутгаас амжилттай оролцсон 2 сургуулиудыг мөнгөн шагнал, өргөмжлөл, цомоор шагнаж урамшуулах юм.

Тэмцээнүүдийн төрөл, хугацаа, зохиогдох газар:

Төрлүүд

Хугацаа

Явагдах
байр

1.

Ширээний теннис

03 сар 18-19

БЗД, “Champion” клуб

2.

Аэробик

03 сар 25-26

ШУТИС

3.

Гандбол

03 сар 25-27

БГД, Мон-Алтиус БТДС

4.

Чөлөөт
бөх

04 сар 2-3

СТОрдны А танхим

 5.

Шатар

04 сар 7-10

“Засагт хан” ДС

6.

Волейбол

04 сар 14-17

МУИС-ийн ЭЗДС

7.

Жудо        

04 сар 21-22

СТО-ны жүдо бөхийн “Б”заал

8.

Заалны хөл бөмбөг     

05 сар 6-8

БЗД, Улаанбаатар ДС-ийн заал

9.

Модон бөмбөг

05 сар 6-8

“Монгол шилтгээн”-ний талбайд

10

Нийтийн гүйлт

05 сар 07

(Бямба)

Сүхбаатарын талбай

11

Сагсан
бөмбөг

05 сар 10-15

ШУТИС, Буянт-Ухаа Шинэ Ордон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж