Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Япон Улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа хандан уриалах нь:
Та бүхний сурч, ажиллаж, амьдарч буй Япон Улсын зарим бүс нутагт байгалийн онц ноцтой нөхцөл байдал үүсч, олон хүний эрдэнэт амь үрэгдэн, эд хөрөнгө  устаж гамшигийн хүндрэл бэрхшээл учирлаа. Япон Улсын Засгийн газар, ард түмэн  хүндрэл бэрхшээлийг богино хугацаанд даван туулахын төлөө хэцүү хүнд нөхцөлд  хүчин зүтгэж, шаргуу хөдөлмөрлөж, нөхцөл байдлыг тогтворжуулж  байгааг хамтдаа амьдарч буй Та бүхэн нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалнаас тэвдэж явахад тэвнээр тусла хэмээсэн  мэргэн үгийг санаж хүмүүнлэгийн ажил үйлс, аврах ажиллагаа, сэргээн босголтод нь  оролцохыг Та бүхэнд уриалж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж