Аврах багийнхан Япон улсад хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Аврах багийнхан Япон улсад хүрчээ

Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас аврах багийн 12 албан хаагчаа Япон улс руу илгээсэн бөгөөд тэд өнөөдөр тус улсад хүрэлцэн очлоо гэсэн мэдээллийг холбогдох газрууддаа мэдээлжээ. Энэ тухай мэдээллийг Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга мэдээллээ.

Монголын аврах багийнхан аль мужид ажиллах нь одоогоор тодорхойгүй, Япон улс шаардлагатай газар руугаа хуваарилах аж. Ингэснээр тэд аврах ажиллагаанд гар бие оролцох юм байна.

Дашрамд сануулахад, дээрх 12 аврагчийн зардлыг Засгийн газраас дааж байгаа юм.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж