Хөдөлмөрийн зах зээлээр мэдлэг олгов

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн зах зээлээр мэдлэг олгов

“Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөрийн газар, дүүргийн Засаг даргын тамгын газруудтай хамтран “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвөлгөө” сэдэвт аян зохион байгуулсан байна.  Төрийн өмчийн нийт 13 сургуулийн 11 дүгээр ангийн  сурагчдад ажил мэргэжлээ хэрхэн яаж, зөв сонгох, хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, эрэлттэй байгаа ажлын байрны талаар мэдээлэл олгожээ. Энэхүү аян сурагчдад багагүй мэдээлэл олгосон хэмээн зохион байгуулагчдын зүгээс дүгнэж буй аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж