МНН, ИЗН-ын Их хурал 26-нд болно

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

МНН, ИЗН-ын Их хурал 26-нд болно

Улс төрийн намууд нэгдэж  шинэчлэгдэх үйл явц эрчимжиж эхэллээ. Энэ сарын 26-нд МНН Их хурлаа зарласан. Дотооддоо хагаралтай байгаа хэдий ч намын дарга Д.Энхбат МНН-ын Их хуралд нийт 300 гаруй гишүүд оролцоно хэмээн мэдэгдсэн.

ИЗН-ын хувьд  намын Их хурлаа мөн энэ сарын 26-ны өдөр  хуралдуулах болжээ. Хоёр нам Их хурлаа хуралдуулж хоёр талын гишүүд нэгдэх нь зүйтэй гэж үзэх юм бол тухайн өдөртөө багтаж хоёр нам хамтран хуралдаж, бусад асуудлаар харилцан тохиролцох гэнэ.

Одоогийн байдлаар МНН, ИЗН нэгдсэн тохиолдолд ирэх 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх гишүүдийн нэрсийг хоёр талаас  50:50  хувиар гаргахаар тохиролцсон байна. Цаашид хоёр намын нэгдэл дотоод асуудлаа зохицуулахдаа манай танай гэлгүй нэг бүхэл байхын төлөө ажиллах гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж