Тэмцээнд эмэгтэйчүүдээс тэргүүн байранд Н.Энхжин ахлагчтай Хүмүүн цогцолбор сургууль, эрэгтэйчүүдээс Түвшинсанаа ахлагчтай Эрдэнэ сумын багууд тэргүүн байранд орж алтан медалийн эзэд боллоо.
Шилдэг тоглогчоор эмэгтэйчүүдээс Хүмүүн цогцолбор сургуулийн тамирчин Цэнгэлсүрэн, эрэгтэйчүүдээс Эрдэнэ сумын тамирчин Түвшинсанаа нар шалгарч тусгай шагналаар шагнагдлаа. Харин багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Хүмүүн цогцолбор сургууль, хоёрдугаар байрыг Болдбаатар дасгалжуулагчтай Эрдэнэ сум, гуравдугаар байрыг Даваадорж дасгалжуулагчтай Заамар сумдын багууд эзэллээ. Н.Баатар захиралтай Ар жанчивлан ХХК энэ тэмцээнийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулав.