HP-ийн “TouchPad” планшет худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

HP-ийн “TouchPad” планшет худалдаанд гарна

Hewlett Packard компани өөрийн “TouchPad” планшет компьютерийг ирэх зургадугаар сараас эхлэн зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөсөн тухай технологийн эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн тус компани ширээний болон зөөврийн компьютер дээр ажиллах горимтой webOS платформ дээр ажиллаж байгаа ажээ.

TouchPad-ийн эхний загвэрууд нь веб платформд суурилсан байх тул зөвхөн веб браузерыг ажиллуулах боломжтой байх юм. Харин хэтдээ Windows болон веб браузер дээр аль алин дээр нь ажиллах чадамжтай бие даасан үйлдлийн системтэй болох ажээ. TouchPad нь HP компаний үйлдвэрлэж буй webOS платформд суурилсан анхны планшет юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж