Япон улсын зүүн хойд эрэг орчмын гурван мужид байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүний амь нас эрсдэн, их хэмжээний эд материалын хохирол учирсанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Япон улсын Засгийн газар, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрээр шилжилтийн хүнд бэрх цагт бидэнд тусламжийн гараа сунгаж, одоо ч тусласаар байгаа япончуудад боломжоороо туслан сэтгэлийн дэм өгөхийг уриалж, хандивын данс нээснээ зарласан.
Энэ дагуу манай төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэд хандив өргөсөөр байгаа бөгөөд Та бүхэн Голомт банк-2715002907 тоот дансанд хандиваа шилжүүлэх боломжтой. Манай улс Япон Улсад хандив өргөхийн зэрэгцээ Онцгой байдлын 12 албан хаагчаа илгээж аврах, эрэн хайх ажиллагаанд оролцуулж байна.