Гудамжинд “морь харах” –ыг журамлаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Гудамжинд “морь харах” –ыг журамлаж эхлэв

Рио де Жанейрогийн карнавалд оролцож байсан 700-аад хүн “гудамжинд морь харсан” хэргээр цагдаагийн газар хүргэгдсэн тухай Бразилийн Нийгмийн хэв журам сахиулах яамнаас мэдээлсэн байна.

Саяхан болж өнгөрсөн багт наадмын баярын үеэр гудамжинд ил задгай давсгаа суллагчдын эсрэг хатуухан арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд энэ асуудал эрүүл ахуйд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бий болгож байгааг эрх баригчид анхааруулсан байна.

Хотын дүүргийн цагдаа нар, Нийгмийн хэв журам сахиулах яамны ажилтнууд гудамжинд ил задгай газар шээсэн 675 хүнийг баривчлан цагдаагийн газар хүргэсэн бөгөөд тэдгээрийн дотор 18 эмэгтэй, гадаадын харьяат 6 хүн байсан аж.

Нийгмийн хэв журам сахиулах сайд Алекс Коста “Баяр наадмын үеэр гудамжинд ил задгай газар “морь харах”, хог новш тарих явдлын эсрэг тууштай тэмцэх болно” гэж мэдэгджээ.

Цаашид жирийн үед ч гэсэн гудамж талбайн ил задгай газар бие засахын эсрэг арга хэмжээ авах, торгуль ногдуулах тухай хуулийн төсөл боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж