Бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллана

Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт хийж тулгамдаж буй асуудал, цаашид хийх ажил, үйлчилгээний соёлын талаар харилцан санал солилцлоо. Уулзалтаар аймгийн Засаг даргын тамгын газар, “Шинэ-Алтай” захын захиргаа, Төрийн бус байгууллагуудын төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулхаар болсон бөгөөд уг ажлын хэсэг нь захын тохижилт, зах дээр үйл ажиллагаа явуулж буй иргэдийн газар эзэмшил, бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэн хамтран ажиллах зорилготой юм байна.

Ц.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж