Засгийн газрыг шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг шүүх хурал үргэлжилж байна

Монголын гол  нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн Монгол Улсын Засгийн газрыг Захиргааны шүүхэд өгсөн. Өнөөдөр 09:30 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд тус хэргийг шүүх хурлын ажиллагаа эхэлсэн бөгөөд 13:40 цагт түр завсарлаад, одоо үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Дашдэмбэрэл, гишүүн Ц.Мөнхбаяр,  Даяар Монгол хөдөлгөөн, Онги гол хөдөлгөөн зэрэг иргэний хөдөлгөөний төлөөллүүд  оролцож байгаа бол  хариуцагч талаас Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Д.Жаргалсайхан,  Эрчим хүч, эрдэс баялгийн дэд сайд Б.Ариунсан болон тэдний өмгөөлөгчид оролцож байна. Монголын гол  нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс Урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаад хоёр жил болж байхад хуулийн хэрэгжилт 0 хувьтай байна хэмээн тэд Засгийн газрыг буруутган, захиргааны хэргийн шүүхэд хандсан аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж