Японы Ж-лиг бүх тоглолтоо цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Японы Ж-лиг бүх тоглолтоо цуцаллаа

Япон улсад нүүрлэсэн гамшгийн улмаас наанадаж нэг цэнгэлдэх сүйдэж, тоглогчид тэмцээнд оролцох боломж нөхцөл хомс байгааг харгалзан энэ сарын бүх тоглолтыг цуцалсан байна. Ж-лигийн тэргүүн Казүми Охигаши хэлэхдээ “Хэрэг явдал маш хүнд байна. Гамшгийн дараах онц байдал арилаагүйн улмаас бид Ж1, Ж2, Набиско цомын тэмцээныг түр хугацаагаар зогсоох боллоо” хэмээжээ. Энэ байдал ирэх сард ч үргэлжилж магадгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар Ж-лигийн 40 гаруй тоглолт хойшлогдоод байна. Тиймээс Японы лигийн тоглогчид хүссэн, хүсээгүй үндэсний шигшээ багийнхаа тоглолтын хажуугаар долдугаар сард лигээ үргэлжлүүлэх шаардлагатай болж байна. Ноён Охигашигийн хэлснээр Сендай хотын цэнгэлдэх сүйдсэн, мөн лигионер тоглогчид нутаг буцсан ажээ.

Мөн Азийн хөлбөмбгийн холбооноос зохиох байсан тоглолтууд ч тодорхой бус хугацаагаар хойшлогдсон байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж