Бахрейнд арабын орнууд цэргээ оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Бахрейнд арабын орнууд цэргээ оруулжээ

Дэлхий нийтийн анхаарал Японы зүг төвлөрч байх зуур Ойрхи Дорнодын байдал улам ноцтой болж ирж байна. Өнгөрөгч ням гарагт Бахрейнийн нийслэлийн гудамжинд болсон засгийн газрыг эсэргүүцэн жагсагчид болон хүчний байгууллагынхны хооронд болсон мөргөлдөөний үеэр долоон хүн амь эрсдэж олон арван хүн шархадсан байгаа аж. Энэ мөргөлдөөний дараагийн өдөр буюу өчигдрөөс Бахрейн улс руу Булангийн орнуудын холбоонд нэгдсэн арабын орнууд, Саудын Араб, АНЭУ-аас цэрэг зэвсгийн цуваа илгээсэн байна.

Тэдгээрийн дотор Саудын Арабын 1000 цэрэг, АНЭУ-ын 500 цагдаа багтсан байгаа гэж мэдээлэгдэж байна. Эдгээр гадаадын цэргийн дэмжлэгийг Бахрейнийн одоогийн засаг захиргааны хүсэлтийн дагуу илгээсэн гэж тэндхийн албаны мэдээнд дурджээ. Харин босогчдын зүгээс үүнийг булаан эзлэлт хэмээн нэрлэж байгаа аж. Бахрейнд орж ирээд байгаа эдгээр гадаадын цэргийн хүч тэндхийн байгалийн хий болон газрын тосны байгууламжууд, санхүү банкны байгууллагуудыг хамгаалах үүрэг хүлээж байгаа гэсэн мэдээллийг Бахрейнийн зүгээс өгсөн байгаа юм.

Видеог энд дарж үзнэ үү


М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж