Галын улмаас дөрвөн настай хүүхэд эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Галын улмаас дөрвөн настай хүүхэд эрсэджээ

Гал түймрийн улмаас  бага насын хүүхэд амь эрсджээ. Чингэлтэй дүүрэгт айлын гэр шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнийн 00,08 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах анги очиход дөрвөн ханатай гэр шатаж байсныг унтраасан байна.  Гэрт дөрвөн настай хүүхэд амиа алдсан байсныг цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.  Гал гарсан  шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа аж. Нийслэлд өчигдөр гал түймрийн таван дуудлага, галын зөрчлийн гурван дуудлага иржээ.  Иргэд санамсар болгоомжгүйгээс болж гал алдах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

Б.Долгорсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж