Япон иргэдийг гэртээ үлдэхийг зөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Япон иргэдийг гэртээ үлдэхийг зөвлөжээ

Японы атомын цахилгаан станцад гарсан гуравдахь дэлбэрэлтийн дараагаар цахилгаан станцаас алдагдаж байгаа цацраг идэвхийн хэмжээ хүний эрүүл мэндэд хор учруулах хэмжээнд хүрснийг тус улсын дээд албан тушаалтнууд зарлаж эхэллээ. Ерөнхий сайд Наото Кан Фукушимагийн цахилгаан станцаас 30 км зайд байгаа бүх оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг хүсчээ. Тэрээр, “ Цацрагийн төвшин маш өндөр байгаа, цацраг идэвхт бодис илүү ихээр алдагдаж тархах эрсдэл туйлын өндөр хэвээрээ байна.Бид дахин дэлбэрэлт гарах, цацраг идэвхийн алдагдал нэмэгдэхээс сэргийлэхийн тулд бүх боломжоороо чармайж байна ” гэж хэлжээ.

Шинээр тогтоож байгаа 30 км тойрог бүхий аюулын бүсэд 140 мянган хүн үлдсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Японы нарийн бичгийн дарга нарын танхимын дарга Эдано хэлэхдээ, “ Цацраг идэвхийн төвшин 4-р реакторт гарч байгаа гал түймрийн улмаас улам ч их нэмэгдээд байна” гэж хэлжээ. Мөн ноён Эдано олон нийтэд хандаж “ Гадагшаа битгий гараарай. Гэртээ бай. Цонхоо онгойлголгүй гэрийн доторхи агаарыг битүүмжил. Агааржуулагчаа бүү ажиллуул. Зөвхөн гэртээ байгаа зүйлийг хэрэглэж угаалга хийж байна уу” гэж зөвлөсөн байна.

М.Наст

a

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж