Шнаидер багийнхандаа найдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Шнаидер багийнхандаа найдаж байна

Италийн “Интер милан” баг талбай дээрээ Германы “Бавария Мюнхен”-д 0:1 харьцаатай хожигдсон ч Шнаидер “Бидэнд ахиад 90 минут байна, бид хожих гэж ирсэн” хэмээжээ.

Ямартай ч Шнаидер багийнхаа хожилд бүрэн итгэлтэй байна. Шилдэг найман багийн нэг болох  тэдний хувьд өөрсдөдөө илтгэлтэй байгааг багийхандаа болон дэмжигчиддээ цаг тутамд сануулж байгаа нь Мюнхенд хийж буй хэвлэлийн бага хурлаас тод харагдаж байна. “Бид хожилдоо итгэх ёстой. Ингэж чадсанаар цааш шалгарах боломжтой юм. “Аваргуудын лиг”-д 180 минут хожлын төлөө тэмцдэг. Харин бидэнд 2-р үе буюу 90 минут үлдээд байна” хэмээн тэд хэвлэлийн хурлын үеэр онцолжээ.

Мюнхений баг Хамбургийг 6:0 харьцаатай хожсон нь тэдний итгэл үнэмшил, моралд эерэгээр нөлөөлж байгаа ч “Интер”-ийн 10 номертой тоглогч тэднийг бус өөрийн багийн тоглолтыг л анхаарах нь чухал гэжээ. Тэд өнгөрсөн “Аваргуудын лиг”-ийн улирлаар өрсөлдөгчдөө финалын тоглолтод өндөр чанар заан хожиж байсан. Энэ жил өөрчлөгдсөн зүйл төдийлөн байхгүй учир Шнаидер болон түүний нөхөд нэг хийсэн зүйлээ хоёр дахиа хийж чадна гэсэн бүрэн итгэлтэйгээр талбайг зорьж байна.

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж