Олимп эхлэхэд 500 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Олимп эхлэхэд 500 хоног үлдлээ

Өнгөрсөн даваа гаригт Лондонгийн олимпийн албан ёсны цагийг ажиллуулж эхэллээ. Трафалгар талбайд болсон цагны нээлтийн ажиллагаанд тус улсын алдартай тамирчид оролцсон юм. Яг энэ өдрөөс эхлэн 500 хоногийн дараагаар хүн төрөлхтний их наадам Лондон хотноо эхлэх билээ.

Тоон системээр ажиллах цаг олимпийн нээлт болох 2012 оны 7-р сарын 27-ны өдрийг  хүртэл 500 өдрийн турш зогсолтгүй ажиллах юм. Тэр хүртэл цаг, минут, секунд бүрийг алдалгүй тоолно. 8,5 метрийн өндөртэй, таван метрийн урттай, дөрвөн тонны хүнд энэхүү цагийг угсрахад 10 хүн хоёр өдрийн турш ажиллажээ. Хөнгөн атлетикийн олон төрөлтийн дэлхийн аварга Жессика Еннис болон Лондон хотын захирагч Борис Жонсон нар энэ өдөр болсон нээлтийн ажиллагаанд зориулж үг хэлсэн байна.  

“Гайхалтай харагдаж байна. Трафалгар талбайд энэ цаг байршсан нь бүр гайхалтай. Хүн болгон олимп болоход хэр ойртож байгааг мэдрэх болно” хэмээн хөнгөн атлетикийн дэлхийн аварга Жессика Еннис хэлсэн бол "Лондонгийн олимп үнэхээр өрсөлдөөнтэй болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Цаг явж байгаа шүү" хэмээн Лондон хотын захирагч Борис Жонсон онцолжээ.

 Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж