Оюутолгойд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Оюутолгойд гал гарчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Оюутолгой” компанийн хоёрдугаар аманд  байрлах барилгад гал гарсан гэсэн мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга н.Буянтогтохоос тодруулахад “Оюутолгойн сэндвичэн барилгад  өнөөдрийн 10:00 цагт гал гарсан гэх мэдээлэл өгсөн. Тус компанийн дэргэдэх аврах анги нь ахуйн хүрээний галыг өөрсдөө унтраадаг.  Аймгийн төвөөс 260 км-т байрладаг учир цаг хугацааны хувьд ч амжихгүй гэдэг утгаар нь өөрсдөө унтраасан гэсэн. Ноцтой тохиолдолд бидэнд ханддаг. Яг одоогоор газар дээр нь гал гарсан шалтгааныг тодруулахаар Ханбогд сумын цагдаагийн ажилтнууд ажиллаж байна” гэв.

 Харин тус компанийн Хэвлэл мэдээлэл, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нь дээрх мэдээллийг үгүйсгэсэн хариултыг өгч байв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж