УИХ-ын гишүүн З.Энхболд тэргүүтэй Р.Буд, О.Чулуунбат нарын гишүүд чуулганы завсарлагаар Японы парламентад ажиллаад ирлээ. Гишүүд албан ёсны олон уулзалт, хэлэлцээрүүдийнхээ дундуур салхинд гарч зугаалжээ. Тэд Токио хотоос 100 км-ийн цаана орших уулын орой дахь нууранд очиж, цаначдыг зөөдөг дүүжин гүүрээр зугаалан нуурын дэргэдэх орчныг тольджээ. Намрын чуулганы турш бүтэн дөрвөн сар элдэв хуралдаанд сууж, тархиа гашилгасан эрхэм гишүүдийн хувьд гадаад томилолт, албан ёсны айлчлалууд ч гэсэн нэгэн төрлийн аамралт болдог.
Б.ЗАЯА