Виржиния Вульфээс хэн айж байна?

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Виржиния Вульфээс хэн айж байна?


АНУ-ын “Американ стэйж” театр абсурд жүжгийн гайхамшгуудын нэг “Виржиния Вульфээс хэн айж байна?” жүжгийг ирэх сарын 23-нд тоглож эхэлнэ. Зохиолч Эдвард Албигийн энэхүү жүжиг анх 1962 онд тавигдаж байсан бөгөөд гэнэн хоосон мөрөөдөлдөө хөтлөгдсөн Америкийн нийгмийг шүүмжилснээрээ шуугийн тарин, тэр үеийн үзэгчдийн сэтгэл зүйл хүчтэй нөлөөлж байсан юм.


Ердөө дөрөвхөн дүртэй энэ жүжгийн гүн гүнзгий утга агуулга бүхий хоржоонтой харилцан ярианууд, гэнэтийн огцом шийдлүүд үзэгчдэд өнөө хэр нь цоо шинэ хэвээр. Үр хүүхэдгүй дунд эргэм насны эхнэр, нөхөр хоёр өөрсдийн төсөөллийн хүүхдийг бүтээн, бодитоор байхгүй тэр хүүдээ нэр өгөн, хайрлаж, өхөөрдөх бөгөөд нэгэн өдөр нөхөр нь тэр хүүгээ үхүүлэхээр шийдсэнээс эхнэр,нөхөр хоёрын дунд дайн дэгдэнэ. Чухам тэр дайн юуны төлөөх дайн бэ гэдэг нь жүжгийн гол санаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж