Японоос ирэгсдэд цацрагийн хяналт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Японоос ирэгсдэд цацрагийн хяналт тавьжээ

Гадаад орчны цацрагийн хяналтын сүлжээний 35 постод 2011 оны гуравдугаар сарын 14-15-нийг хүртэл  хугацаанд цаг тутам хийсэн хяналтын мэдээг 21 аймаг тус бүрийн дунджаар нэгтгэж гаргасан талаараа Цөмийн энергийн газраас мэдээлэв. Одоогоор цацрагийн түвшин ихэссэн тохиолдол илрээгүй байна. Улаанбаатар хотын гадаад орчны хяналтын 11 цэгт 2011 оны гуравдугаар сарын 14-ний өдөр хийсэн цацрагийн хэмжилтийн дүнгээс үзвэл байгалийн цацрагийн ердийн хэмжээнээс ихэссэн тохиолдол мөн илрээгүй байна. Түүнчлэн Японд болсон гамшгийн үйл явдалтай холбоотойгоор атомын цахилгаан станцын реакторууд нь эхнээсээ дэлбэрээд буй. Тиймээс энэ сарын 14-ний өдрийн 22:15-22:45 цагийн хооронд буусан Сөүл-Улаанбаатар КЕ-867, Токио-Улаанбаатар ОМ-502, Бээжин-Улаанбаатар СА-902, Сөүл-Улаанбаатар ОМ-302 чиглэлийн  дөрвөн онгоцоор ирсэн нийт 640 зорчигчид болон тэдгээрийн ачаа тээшинд Цөмийн энергийн газраас цацрагийн хяналт хийхэд цацрагийн бохирдол илрээгүй байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж