Японы газар хөдлөлт нефтийн үнийг унагалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Японы газар хөдлөлт нефтийн үнийг унагалаа

Light Sweet маркийн нефтийн үнэ унаж нэг баррель нь 99,01 ам.доллараар зарагдлаа. Brent маркийн нэг баррель нь 113,5 доллар байна. Нефтийн үнэ нь дэлхийн зах зээлд Японы газар хөдлөлт ба эрчим хүч худалдан авагчдын импорт буурсантай холбоотой.

 New York Mercantile Exchange (Нью-Йорк) түүхий эдийн бирж дээр WTI (Light Sweet) маркийн нефтийн дөрөвдүгээр сарын нийлүүлэлтийн фьючерсийн нэг баррель нь 99,01 ам.доллараар зарагдан 100 долларын түвшнээс доошилжээ.

Лондоны InterContinental Exchange Futures Europe бирж дээр Brent маркийн нэг баррелийн үнэ 1,93 ам.доллараар бууж 113,5 ам.доллараар зарагдаж байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж