Кейси Стонер хамгийн хурдан нь байлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Кейси Стонер хамгийн хурдан нь байлаа

Катарт явагдаж байгаа Moto GP ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорил уралдаан үргэлжилсээр байна.

“Хонда” багийн Дэнни Педроза хамгийн богино хугацааг үзүүлээд байсан, гэвч багийн анд Стонер түүнийг давлаа. Энэ нь ирэх улиралд “Хонда” хүчтэй өрсөлдөгч байхыг батлан харуулсан явдал юм. Австрали эр сорил уралдааны сүүлчийн өдөр нэг минут, 55,681 секундэд тойргийг гүйцэтгэснээр хамгийн богино хугацааг үзүүлсэн “Хонда” багийн хоёр дахь мотоциклч болсон. Энэ нь багийн анд Педрозагаас 0,064 секундээр богино хугацаа байсан. “Хонда” багийн хослол өчигдрийн сорилд нийтдээ таван цаг оролцсон. Энэ нь тав хоногийн дараа явагдах нээлтийн гран-прид оролцоход бэлэн гэдгийг батлан харууллаа. Харин тэдний ард “Ямаха” багийн Бен Спайс 0,549 секундээр хоцорч, бичигджээ. Сорил уралдааны турш хүчтэй салхи гарч, уралдахад маш хүнд байсан. Тийм ч учраас дэлхийн аварга болоод бусад тамирчид хугацаа алдсан байж болох юм. Марко Симонселли нэг минут, 56,433 секундэд тойргийг гүйцэтгэсэн бол Андреа Довизиосо түүнээс бага зэрэг илүү хугацааг гаргаснаар тавт бичигджээ. Үүнээс харахад эхний таван мотоциклчийн дөрөв нь “Хонда” байгаа нь ирэх улирлын өрсөлдөөнийг улам бүр сонирхолтой болгож өглөө. Тэргүүн ангилалд “Ямаха” болон “Дукати” багуудын араас “Хонда” бичигддэг байсан бол энэ жилээс тэргүүлэх магадлалтай байгаа юм. “Прамак Рэсинг” багийн Рэнди ди Пуниет зургаад, дэлхийн аварга Хорхе Лоренцо долдугаар байрт бичигджээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж