Японы эдийн засаг айдаст автаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Японы эдийн засаг айдаст автаж байна

Японд үнэт цаасны үнэ хоёр дах өдрөө унаж байгаад  хөрөнгө оруулагчид санаа зовж байна.  Nikkei 225 индекс  өнөөдөр 6 хувиар буурчээ. Өчигдөр 7 хувиар буурсан байсан нь 2008 оноос хойшхи хамгийн доод ханш байсан юм.

Хөрөнгө оруулагчид газар хөдлөлтөөс үүдсэн гамшиг Японы эдийн засаг төдийгүй дэлхийн санхүүгийн хямралаас өндийж буй орнуудад хүндээр тусна гэж үзэж байна.  Япон эдийн засгийнхаа өсөлтөөр дэлхийд гуравдугаарт бичигдэж байсан хамгийн том экспортлогч бас хэрэглэгч. Газар хөдлөлт, цунамийн авчирсан хохирлыг арилгахад дор хаяж 180 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Японд болсон газар хөдлөлтийн хохирол 1995 онд Кобэд болсон газар хөдлөлтийн хохирлын хэмжээнээс 50 хувиар их байгаа аж.  Сэргээн босголтод шаардлагатай хөрөнгийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа нь Японы өрийн хэмжээг өсгөж байгаа аж. Япон үйлдвэржсэн орнуудын дунд хамгийн их өртэйд тооцогддог орон юм. Нөгөө талаар газар хөдлөлтийн гамшиг Японы дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн багагүй хувийг үгүй хийсэн гэж ажиглагчид үзэж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж