Toyota Япон дахь үйлдвэрлэлээ сэргээв

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Toyota Япон дахь үйлдвэрлэлээ сэргээв

Toyota Япон дахь үйлдвэрүүдээ ажиллуулж эхлэв гэж компанийн төлөөлөгч нар мэдэгдсэн байна. Корпорацийн ажилтнууд газар хөдлөлтөд нэрвэгдээгүй байна. Гамшгийн голомтуудад (Токио, Хигашифужи, Яманаши, Тохоку) байсан корпорацийн ажилтнууд ч зүгээр үлдэж чадсан гэж компанийн хэвлэлийн алба мэдээлэв. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Toyota  гурван үйлдвэрээ хаасан байлаа. Тэдний нэг нь гамшигт нэлээдгүй нэрвэгдсэн ба үйлдвэрт хүрэх зам эвдэрсэн байлаа.

“Тохоку мужийн  Toyota  үйлдвэрээс мөн Хоккайдо арлаас бид ажилтнуудаа аюулгүй бүс рүү цаг алдалгүй  нүүлгэсэн бөгөөд одоо үйлдвэрлэлээ эхэлж байна” гэж компани мэдэгдлээ. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө ба машиныг гадаадад нийлүүлэх хэмжээнд өөрчлөлт ороогүй байна. Энэ газар хөдлөлтөөр олон үйлдвэрүүд ажиллагаа зогсоосон байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж