“Ньюанс” хамтлагийн “Мелоди” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

“Ньюанс” хамтлагийн “Мелоди” тоглолт болно

Поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Ньюанс” хамтлаг жил бүрийн гуравдугаар сарын 27-нд буюу олон улсын театрын өдөр тоглолтоо хийдэг уламжлалтай. Тэгвэл хамтлагийн залуус энэ жил 10 насныхаа ойн хүрээнд энэ сарын 23, 24-нд “Мелоди” нэртэй бие даасан тоглолтоо Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хийх гэж байна. Тоглолтод “Memory pop orchestra”, удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, дуурийн дуучин Б.Эрдэнэтуяа, Ш.Наранчимэг, С.Мөнгөнцэцэг нар оролцох гэнэ. Тэд өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 27-нд “Анжелина” нэртэй тоглолтоо хийж байсан бөгөөд хөдөө орон нутагт аялан тоглолт хийсэн юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж