Т.Ариунаа лекц уншина

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Т.Ариунаа лекц уншина

Монголын  Залуучуудын Холбооноос  уламжлал болгон зохион байгуулдаг  “Би  Монгол залуу хүн”,  “Аз жаргалтай  гэр бүл” цуврал лекц дахин эхлэх гэж байна. Энэ удаад Монгол улсын гавьяат жүжигчин, НҮБ-ийн элч дуучин Т.Ариунаа “Монгол хатан ухаан” сэдвээр энэ сарын 25-нд 17.00 цагт МЗХ-ын хурлын танхимд залууст үнэ төлбөргүй лекц унших гэж байна.

Дашрамд сонирхуулахад 2008 оноос хойш  улс төр, бизнес, урлаг спортын салбарын 30-аад лектор өөрсдийн  сонирхолтой лекцийг нийт 2000 гаруй залуучуудад үнэ төлбөргүйгээр уншиж сонирхуулаад байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж