Баячууд өөрсдийгөө баян гэж боддоггүй

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Баячууд өөрсдийгөө баян гэж боддоггүй


Америкийн 1000 саятны дунд судалгаа явуулахад тэдний 42 хувь нь өөрсдийгөө мөнгөтэй гэж боддоггүй хэмээн үздэгээ илэрхийлсэн байна. Тэдний дундаж нас нь 56 бөгөөд дундаж хөрөнгө нь 3.5 сая ам.доллар. Дор хаяж 7.5 саятай байвал арай өөр бодолтой байж болох юм гэдгээ ч тэд хэлжээ.


Судалгааг явуулсан “Фиделити инвэстмэнт” хүрээлэнгээс мэдэгдэж байгаагаар 2009 онд үүнтэй ижил судалгааг явуулахад дээрх хувь 46 байжээ. Баячууд арай өөдрөг бодолтой болсон байна гэдэг дүгнэлтийг судалгааны баг гаргаж байна. Сонирхуулахад АНУ-ын хүн амын таван хувийг эзлэх чинээлэг хүмүүс тус улсын улсын нийт хөрөнгө баялгийн 55-аас илүү хувийг эзэмшдэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж