Хоёр толгойтой яст мэлхий сүүлийн хэдэн өдөр олны нүдийг хужирлаж, Словакийн хамгийн алдартай амьтан болж байна. Түүний нэр Магдалена. Эсвэл Магда, Лена хоёр ч гэсэн болно. Яагаад гэвэл хоёр толгойтой учраас. Магдалена бас таван хөлтэй. Одоогоор эзнийхээ алганд багтахаар жижигхэн байгаа ч 90 см хүртэл томорно гэнэ. Содон яст мэлхийн тав дахь хөл хоёр толгойнхоо хооронд байрлах бөгөөд чөлөөтэй хөдөлдөг ажээ. Харин Магда, Лена хоёр нэг нэгээрээ ээлжилж хуяган дотроо орохгүй бол багтдаггүй зовлонтой.