”Онагава” АЦС-д түгшүүр зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

”Онагава” АЦС-д түгшүүр зарлажээ

  "Онагава" АЦС. Фото: tohoku-epco.co.jp

Японы Мияги мужийн "Онагава" атомын цахилгаан станцад онц байдал тогтоосон тухай Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг мэдээлжээ. Долоон баллын шаталбарын хамгийн доод хэмжээний түгшүүрийг тэнд зарласан байна. Станцын ойролцоо цацраг идэвхт бодисын түвшин нэмэгдсэн учир уг арга хэмжээг авчээ. Эрх баригчид уг станцын гурван тогоо бүрэн хяналтад байгаа гэлээ.

Энэ үеэр “Фукушимагийн” орчинд цацраг идэвт бодисын төвшин хүний эрүүл мэндэд шууд хор хөнөөлгүй байна гэж Tokyo Electric Power Company (TEPCO) мэдэгдлээ. Салхи цацраг идэвхт бодисыг далайн зүг үлээн тууж байна гэж цаг уурчид мэдээлсэн байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж