Цахилгааны хязгаарлалт хийх гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Цахилгааны хязгаарлалт хийх гэнэ

АЦС-аас гэрэл цахилгаан авч байсан бүсүүдэд цахилгааны хязгаарлалт хийх болсон тухай Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Банри Каиеда (Banri Kaieda) иргэддээ санууллаа. Газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн цөмийн тогооны ажиллагааг зогсоосон учраас хэрэглэгчдэд цахилгааныг бүрэн хэмжээгээр хүргэж чадахгүй болсон байна.

Японы зүүн хэсэгт цахилгаан түгээдэг эрчим хүчний Tokyo Electric Power (Tepco) компани хяналтын нутаг дэвсгэрээ таван хэсэг болгон хувааж ээлжээр өдөрт гурван цагийн хугацаанд  цахилгааныг тасалж байх болжээ. Ийм хязгаарлалтыг ойрын хэдэн долоо хоногт хийнэ гэдгээ Эрдэс баялаг, эрчим хүчний агентлагийн удирдагч Тецухиро Хосоно (Tetsuhiro Hosono) хэлсэн байв. Одоо Tepco цахилгаан хэрэглэгчдийнхээ зөвхөн 75 хувийг цахилгаанаар хангаж буй ажээ.

Японы хойд бүсийг цахилгаанаар хангадаг Tohoku-Electric Power компани хязгаарлалт хийх хуваарийг зарлаагүй байна. Тэр нь аж үйлдвэрлэлийн сэргээн босголтын хурдаас хамааран хийгдэнэ гэж компани мэдэгдлээ. Газар хөдлөлтөөр тав гаруй цөмийн тогооны 11 нь ажиллагаагаа зогсоосон байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж