Амь үрэгдэгсдийн тоо 10 мянга болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Амь үрэгдэгсдийн тоо 10 мянга болж магадгүй

Орон нутгийн цагдаагийн албаны тэргүүн Набуто Такэутигийн хэлснээс иш татан газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдийн тоо 10 мянга болж магадгүй хэмээн Reuters мэдээлэв.

Засгийн газрын мэдээгээр ням гаригт 2000 гаруй хүний амиа алдсан нь батлагдаад байна гэж ВВС дамжуулав. Хэдэн мянган хүн сураггүй болсонд тооцогдож байна. Гамшгийн бүсэд ажиллах өөрийгөө хамгаалах хүчний албан хаагчдын тоог 100 мянган хүн болтол өсгөхөөр Засгийн газар төлөвлөжээ.

Фукушимагийн АЦС-ын оператор Tokyo Electric Power Co (TEPCO) компани станцын орчинд цацраг идэвхт бодисын  төвшин  нэмэгдсэнийг бүртгэсэн тухай «Киодо» агентлаг дамжууллаа. Тэдний илтгэлээр цацраг идэвхт бодисийн түвшин нормоос мэдэгдэхүйц их байгаад дараа нь нормдоо оржээ. Засгийн газар цацраг туяанд 190 орчим хүн өртсөн гэлээ. Одоо мэргэжилтнүүд тогооны даралтыг буулгаж хөргөөхөөр оролдож байна гэж Эдано хэлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж