Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлт улмаар цунами -аас учирсан
гарз хохиролын талаар дэлхийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийн тасралтгүй
мэдээг сонсож байхад өөрийн эрхгүй нэг бодол орж ирнэ.

Энэ нь, гамшигт нэрвэгдсэн нутгийн иргэд
ямар их тэсвэр хатуужил, нэр төртөй тэр их зовлон зүдгүүрийг даваж
байна аа гэсэн. Хэн нэгийг буруутган төр засгаа харааж зүхсэн юм алга.
Харин ч нягтран хамтын хүчээр хүндийг даваж байна.

Би өөрөө японд хагас жил амьдарсан.
Япончуудын бурууг бусдаас хайдаггүй, өөрөөсөө хамаарах зүйлээ хэнээр ч
шаардуулахгүй хийдэг, болж өгвөл илүү ч хийх хүсэл зориг илт харагддаг
юм.

Энэ удаагийн гамшиг аймшигтай хэдий ч япончууд түүнийг даван гарч улам ч хүчирхэгжин босно гэдэгт эргэлзэх зүйл алга.

http://blog.amarjargal.org/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж