“Хэрмэл бүжигчид” Цүки хаусын тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

“Хэрмэл бүжигчид” Цүки хаусын тайзнаа амилна

Италийн хөгжмийн зохиолч Ружеро Леонкаваллогийн “I Pagliacci” буюу “Хэрмэл жүжигчид”  хоёр үзэгдэлт сонгодог дуурийг Монголд анх удаа энэ сарын 21,22-ны өдрүүдэд 20.00 цагт “Цүки Хаус” төвд тоглох гэж байна. Энэхүү сонгодог бүтээлийг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан Италийн удирдаач Roberto Salvalaio удирдана. “Хэрмэл жүжигчид” дуурийн гол дүр Неддад гавьяат жүжигчин, Глинкийн нэрэмжит мэргэжлийн дуучдын олон улсын уралдааны тэргүүн шагналт С.Мөнгөнцэцэг, Каниод Ч.Түмэндэмбэрэл,Тониод Э.Амартүвшин, Беппод Г.Шижирболд, Сильвиод  Глинкийн нэрэмжит мэргэжлийн дуучдын олон улсын уралдааны тэргүүн шагналт, Санкт-Петербург ОУ-ын уралдааны шагналт Ч.Энхтайван,  тариачинд  Э.Бумхүү нар тоглох ажээ.

Эл дуурийн бүжгийг соёлын тэргүүний ажилтан,  бүжиг дэглээч Т.Төгсөө тавин, гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч Б.Солонго,  сценографыг соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд, Хорместр  Д.Оюунхишиг нар ажиллан найрал дууг СУИС-ийн дуулаачид дуулан, Монгол улсын филармонийн симфони найрал хөгжим, “Сарны чулуу” чуулгын бүжигчид оролцон тоглож байгаа юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж