Дуучин Д.Болдын шинэ клип мэндэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болдын шинэ клип мэндэлнэ

“Монгол поп” урсгалыг эхлүүлэн “Монгол поп” цомгоо гаргасан дуучин Д.Болд тун удахгүй тус цомогтоо багтсан “Хээрийн салхитай аялгуу” дууныхаа клипийг үзэгчдийн хүртээл болгохоор хэдийнээ бэлэн болжээ. Энэхүү дууг тэрбээр алдарт морин хуурч ардын жүжигчин, төрийн шагналт Г.Жамьяан өвөөдөө зориулан хийлгэжээ.

“Хангал хүлэг минь дөрөөн чимээтэй
Хамаг Монгол минь дорнын судартай
Ихэр чавхдас нь Хүннү цартай

Эгшигт хуур минь дэлхийд аялгуутай” хэмээн эгшиглэдэг энэхүү дууны үгийг соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, аяыг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав зохион “Hero” энтертайнментын уран бүтээлчид клипийг нь бүтээжээ. “Хээрийн салхитай аялгуу” дууны клипэнд “Чингис хаан” киноны Чилүгэний дүрээрээ олны хайрыг хүлээсэн жүжигчин Ж.Сүххуяг тоглосон байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж