Токиод болох байсан уран гулгалтын ДАШТ-ийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Токиод болох байсан уран гулгалтын ДАШТ-ийг цуцлав

Японд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас энэ сарын 21-27-ны хооронд тус улсын нийслэл Токио хотноо болох байсан уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн цуцлагджээ. Номхон далайн эрэг дагуух муж, хотууд цунамид өртөж, газар хөдлөлт, цунамийн хор уршгаар байдал хүндрээд буй энэ үед Олон улсын тэшүүрийн холбоо /ISU/-ноос Япон улсыг долоо хоног үргэлжлэх спортын томоохон арга хэмжээг зохион байгуулах боломжгүй гэж үзсэн байна. Түүнчлэн дөрөвдүгээр сард Йокохамад болох байсан олон улсын багийн тэмцээнийг ч мөн дээрхийн адил шалтгаанаар зохион байгуулах боломжгүй болжээ. Гэхдээ одоогоор тэмцээнийг бүрмөсөн цуцалж байгаа, эсвэл түр хугацаагаар хойшлуулж байгаа талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа юм. Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд ийнхүү 50 жилийн дараа анх удаа цуцлагдаж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж