Цэргийн музейд “Буудлагын зэвсэг” үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Цэргийн музейд “Буудлагын зэвсэг” үзэсгэлэн нээгдэнэ

Энэ жил Монгол цэргийн  музейн 45 жилийн ой тохиож байгаа билээ. Маргааш тус музейн байранд  ЗХЖШ, Монгол цэргийн музейгээс  Батлан хамгаалах асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв  байгууллага байгуулагдсаны 100, Монголын  зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 90, Монгол цэргийн музейн 45 жилийн ойнууд  Монгол цэргийн  өдөрт  зориулан  “Буудлагын зэвсэг”  үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг  үзэсгэлэнд  музейн сан хөмрөг, зэвсэгт хүчний  зэвсэглэлд  байгаа буудлагын  зэвсгийн  төрлүүдээс  дэлгэн харуулах ажээ. Тус үзэсгэлэнд  буудлагын  зэвсгийн үүссэн түүх,  хөгжлийн үе шатуудыг  өгүүлэх төөнүүр,  цахиур буунаас  эхлэн  өнөө үеийн  автомат  зэвсэгүүдийн төлөөлөл 62 буудлагын  зэвсгийн  түүхийг  өгүүлэх буу зэвсгээс  гадна  олон улсын  буудлагын  зэвсгийн  түүх,  техникийн үзүүлэлтийг харуулах  дүрс , дуу чимээний бичлэг,  Монгол цэргийн  түүхэн  ялалтыг харуулсан  баримтат кино, Батлан  хамгаалах  зорилго,  бодлого,  Зэвсэгт  хүчний үйл ажиллагааны тухай бичлэгүүдийг  сонирхож  болно юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж