Себастьян Веттель “Red Bull”-тэй гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Себастьян Веттель “Red Bull”-тэй гэрээгээ сунгалаа

“Формула-1”-ийн дэлхийн аварга Себастьян Веттель “Red Bull” багтай байгуулсан гэрээгээ шинэчилснээр 2014 он хүртэл тус багт хүчин зүтгэхээр боллоо. Германы залуу нисэгч өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Абу Дабид болсон хамгийн сүүлийн гараанд түрүүлснээр “Формула-1”-ийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болсон юм. Веттель Италийн “Ferrari” багтай багагүй хугацаанд холбоотой байж, ярилцаж байсан боловч эцсийн шийдвэрээ өчигдөр гаргаж, хуучин багтайгаа гэрээгээ сунгажээ. Тэрбээр “Надад энд байх нь таалагддаг, сайхан байдаг учраас би үлдэхээр шийдсэн. Энэ гайхалтай багийн нэг хэсэг нь байгаад үнэхээр баяртай байна. Бидний хамтдаа гаргасан амжилтаар бахархаж байна, цаашид ч илүү ихийг бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээжээ.

Веттель 1998 оноос “Red Bull”-ын өсвөрийн багт харьяалагдаж эхэлсэн бөгөөд тус багийн “бүтээгдэхүүн” юм. 23 насандаа “Формула-1”-т түрүүлсэн тэрбээр хамгийн залуу дэлхийн аварга билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж