Жеймс Блант дээдсийн хуриманд дуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Жеймс Блант дээдсийн хуриманд дуулна

Хунтайж Уилльям болон Кэит Мидлтон нар ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр товлоод ба энэ нь дээдсийн хүрээнийхний хамгийн том үйл явдал болоод байгаа юм.

Тэд хуримандаа гадаад орны төрийн тэргүүнүүд болон найз нөхөд гээд нийт 1900 зочин урьсан тухайгаа өчигдөр албан ёсоор мэдээлээд байгаа юм.

Харин хосуудын хуриманд нэрт дуучин Жеймс Блант оролцох болсон тухайгаа өчигдөр ярьжээ. “Би хосуудын хуримын ёслолд оролцоно. Гэхдээ дуу дуулахгүй. Ёслолын үеэр эгшиглэх сүмийн орган хөгжмийг тоглох юм” хэмээжээ.

Тэрбээр "You"re Beautiful", "Goodbye My Lover" зэрэг олон гайхалтай дуугаараа алдартай болсон ба өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Some Kind of Trouble" нэртэй гурав дахь цомгоо гаргаад байгаа юм. Энэхүү цомог нь хоёрдугаар сарын байдлаар нэг сая хувь борлогдож, алтан цомгийн жагсаалтад ороод байгаа билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж