Токио-Улаанбаатарын чиглэлд 51 төрлийн үнээр зорчино

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Токио-Улаанбаатарын чиглэлд 51 төрлийн үнээр зорчино

Японд болсон газар хөдлөлт, цунами, атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн улмаас зарим хотуудад  гамшгийн байдал нүүрлээд байна. Үүнтэй холбогдуулан япон улсад сурч, ажиллаж амьдарч байгаа иргэдээ эх оронд нь авчрах ажил гурав хоногийн өмнөөс эхэлсэн юм. Харин Японд байгаа иргэдийн зүгээс Токио-Улаанбаатарын нислэгийн үнэ нэг дахин нэмэгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Харин МИАТ компанийн зүгээс нислэгийн тарифаа огт нэмээгүй гэх тайлбарыг хоёр хоногийн өмнө өгч байсан юм. Энэ талаар МИАТ компанийн ахлах мэргэжилтнээс тодрууллаа.

-Токио-Улаанбаатарын чиг­лэ­лийн тасалбарын үнэ нэг дахин нэмэгдсэн гэх гомдол иргэдийн зүгээс гарч  байна. Энэ чиглэлд хэдэн төгрөг төлж байгаа юм бэ?
-Манай байгууллагаас тасал­барын үнийг нэмсэн зүйл огт байхгүй. Хамгийн хямд үнээр авчирч байгаа.  Нэг талдаа тасал­барын үнэ хамгийн бага нь  49 мянга 330 иен буюу 748 мянга 800 төгрөг  болж байна. Суудлын зэрэглэл, ирж очих хугацаа зэргээ­сээ хамаараад тасалбарын үнэ харилцан адилгүй.

-Хэдэн төрлийн тасалбарын сонголт байдаг вэ. Хамгийн дээд үнэ нь хэдэн төгрөг байна?
-Нийтдээ ирэх, очихдоо 51 төрлийн үнийн сонголт бий. Энэ нь  1,3,6 сар, жилээр  тасалбар авахаа­с хамаарна. Мөн Өвөл, зун, хавар гээд улирлаас хамаараад өөр өөр. Харин зэрэглэлийн хувьд энгийн, VIP гэсэн хоёр төрөлтэй. Мөн үндсэн үнэ дээр нэмэгдэж бодогдоно. Үүнд “Нарит, Чингис хаан” нисэх буудал, аюулгүй байдал, онцгой нөхцөлд хэрэглэх шатахууны хангамж багтдаг. Энэ үнэ нэг талдаа 111 500, хоёр талдаа 203 150 төгрөг болно.

-Хамгийн дээд тал нь хэдэн төгрөгийн үнэтэй тасалбар авч  байна вэ?
-Богино хугацаанд ирж очих тохиолдолд харьцангуй бага төлбөр төлдөг. Хамгийн дээд үнэ энгийн суудал, жилийн хугацаатай ТИЗ захиалсан тохиолдолд нэг сая 536 мянга 800 төгрөг байх жишээтэй.

-Оюутнууд олноороо ирж бай­гаа. Оюутан залууст зориулсан хөнгөлөлт байдаг уу?
-Үндсэн төлбөрөөс оюутан залуус хөнгөлөлт эдлэх боломж бий. Тухайлбал 24 нас хүрээгүй, японы аль нэг сургуульд суралцдаг оюутнууд хөнгөлөлт эдлэх эрх­тэй. Гэхдээ тухайн суудлын тоо дууссан тохиолдолд үлдсэн сууд­лыг захиалахаас өөр аргагүй юм гэх хариулт өглөө.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж