
Харин зарим нэг технологийн салбарын ажиглагчид үүнийг том хэмжээтэй, мэдрэгчтэй iPod байх магадлалтай гэж үзжээ. Хэрэв 6 инчийн iPod үйлдвэрлэгдээд эхэлбэл том дэлгэцэн дээр аппликэйшнүүдийг ашиглаж, и-мэйлээ шалгах боломжтой болох тул iPad-ийг өндөр үнээр худалдан авах шаардлагагүй болох болно. Гэвч нөгөө талаар энэхүү шинэ бүтээгдэхүүн нь гар утас байлаа гэж бодоход бүтэн 6 инч дэлгэцийг зөвхөн дуудлага авах, хийх зориулалтаар ашиглах уу? гэдэг нь эргэлзээтэй юм. Apple-ийн 6 инчит чухам юу байх бол?
Б.Энхцэцэг