
Япон Улсад Фукушима атомын цахилгаан станц дэлбэрч хүнд металлын радио идэвхит бодис тархаж байгаа нь экологийн хувьд Зүүн хойт Азийн нутагт аюул тарих эрсдэлтэй бөгөөд хүн байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг даруй шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Монгол Улс цөмийн аюулгүй бүс нутаг байх ёстой, уран, атомын эрчим хүчийг ашиглахыг дэлхийн ногоонтнууд эсэргүүцдэг.
Монгол Улсад экологийн хямрал бодит зүйл болсон бөгөөд “шар шороон шуурга” цөлжилт, төрөл бүрийн халдварт өвчин зэрэг багагүй аюул нүүрлэж байгааг төр анхааралдаа авана гэдэгт итгэж байна гэжээ.
Б.Сүх