Шатахуун хэмнэх энгийн арга олжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Шатахуун хэмнэх энгийн арга олжээ

Байгальд ээлтэй жолооч байх тун энгийн аргыг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ. Жолооч нар хөдөлгөөнд оролцож байхдаа огцом зогсохгүй, цонхоо нээхгүй, сэрүүцүүлэгчээ ажиллуулахгүй байхад л шатахуунаа багагүй хэмжээгээр хэмнэх аж. Судалгаанд оролцсон 20 жолоочийн шатахуун хэмнэлтийг авч үзэхэд дээрх аргыг хэрэглэснээр долоо хоногт 5-15 хувийн хэмнэлт гаргасан байна. Түүнчлэн энэ аргыг Европын олон зуун жолооч туршсан нь амжилттай болжээ. Тиймээс америкчууд бас амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн гэнэ.

Хэрвээ "эко жолооч" нарын эгнээнд нэгдэж, хурдтай давхиж байхдаа цонхоо онгойлгохгүй, сэрүүцүүлэгчээ асаахгүй явбал шатахуунаа хэмнээд зогсохгүй нүүрстөрөгчийн ялгарлыг тодорхой хувиар бууруулах юм байна.

Эх сурвалж: moto.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж