Нэг өдрийн цалингаа хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Нэг өдрийн цалингаа хандивлалаа

Японы зүүн хойд бүс нутагт газар хөдөлж, цунами үүсэн, олон хүний амь эрсдэн, асар их хохирол амссанд нийгмийн хамгааллын салбарын хамт олон эмгэнэл илэрхийлж байна.
Байгалийн энэхүү гамшгийг богино хугацаанд даван туулж, амьдрал ахуйгаа хэвийн түвшинд сэргээн босгоход зориулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Сэргээн засалтын үндэсний төв, Хөдөлмөрийн нөхцөл мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв, Гадаадад ажиллах хүч илгээх төв, Хүүхэд хамгааллын төвийн бүх ажилтнууд далайд дусал нэмэрлэхээр нэг өдрийн цалин буюу 10 сая төгрөгийг Японы ард түмэнд хандивласан талаар НХХЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж