Цацрагт хордсон хүний тоо нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Цацрагт хордсон хүний тоо нэмэгджээ

Фукушимагийн атомын цахилгаан станцын хоёр дахь буюу 3-р реакторт гарсан дэлбэрэлтийн үед зургаан ажилчин шахадсан байна гэж мэдээлж байгаа аж. Өмнө нь долоон хүн олдохгүй байна гэж мэдээлэгдэж байсан билээ. Станцаас хэдий хэр хэмжээний цацраг идэвхит бодис алдагдаж байгааг тогтоосон мэдээлэл алга байна. Өмнө нь дэлбэрсэн реакторын ослын үеэр алдагдсан цацраг идэвхит бодисын хэмжээ байх ёстой төвшинд хүрсэн гэж мэдээлэгдэж байсан юм. Мөн цацраг идэвхид хордсон гэх 22 хүн байгаа гэж мэдээлэгдэж байлаа. Тэгвэл хамгийн сүүлд гарч байгаа мэдээллээр бол энэ тоо 160-д хүрч байгаа аж. Харин дахин газар хөдөлж цунамийн шинэ давалгаа үүсч болзошгүй гэж байсан таамаглал үгүйсгэгдэж байгаа бололтой.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж