Ямагата-экигээс тусгай автобус явуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.14-нд нийтлэгдсэн

Ямагата-экигээс тусгай автобус явуулна

Японд болсон газар хөдлөлтийн гол бүс Сендай хотод байгаа монголчуудад зориулан тусгай автобус гарган үйлчлэх болсон талаар мэдээлэл ирлээ. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-ны 17.00 цагаас Монголын элчин сайдын яамнаас тусгай автобус гаргаж, Ямагата-эки/ галт тэрэгний буудал/-гээс Наритагийн нисэх онгоцны буудал руу явах хүсэлтэй байгаа хүмүүсийг хүргэх юм байна. Тиймээс энэ хавьд байгаа монголчуудыг өөрсдийн боломжоороо очиж автобусанд суугаарай гэсэн зар гаргаж байна. Тусгай автобустай холбоотой асуудлыг Япон дахь Монголын элчин сайдын яамны Эрдэнэ гэдэг хүн хариуцан одоо Ямагатад ажиллаж байна. Түүнтэй 090-4717-4620 утсаар холбогдож болох юм байна. Ямагата мужид байгаа монголчууддаа дахин сануулахад өнөөдөр 17,00 цагаас өмнө Ямагата экид амжиж очих юм бол Наритагийн нисэх онгоцны буудал руу нэгдсэн журмаар автобусаар очиж болох юм байна шүү.  

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж